Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны шөнө 19 настай хүү "Авлига хороолол" гэгддэг "Акуа гарден" хотхоны барилга дээр ажиллаж байхдаа хүнд осолд орсон талаар бид сурвалжлан хүргэж байв.
Тухайн шөнө 00.20 цагийн орчимд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн 19 настай хүүг дахин хөл дээрээ босохгүй, цаашид амьдрах эсэх нь ч эргэлзээтэй гэдгийг эмч нар хэлж байлаа.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр хүнд гэмтэж, ухаангүй удсан хүү харамсалтайгаар хорвоог орхижээ. Хууль бусаар барилга босоход албан тушаалтнууд нь оролцож, нөлөөлж, хуулийг гууль болгосны гайг нийтээрээ үүрээд зогсохгүй, эрдэнэт хүний амийг авч одсонд харамсах ч багадаж байна.
Тухайн үед бид газар дээр нь очиж сурвалжлахад "Эм Энд Жи констракшн" болон туслан гүйцэтгэгч компани болох "Миран хөгжил буйлдинг" ХХК-ийн удирдлагууд осол гарсан шалтгааныг бид мэдэхгүй ээ гээд зогсож байсан нь одоо ч бий.
Осол гарах үед бидний олж авсан мэдээллээр "Эм энд Жи констракшн" компани хамгийн чухал шаардлага болох байгаль орчны нөлөөллийн Ерөнхий үнэлгээ хийлгээгүй, нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулаагүй байсан нь анхаарал татаж байсан юм.
Өөрөөр хэлбэл, барилгын ажил эхлүүлэх ёсгүй атал дур мэдэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь үерт автах, цаашлаад ундны усны нөөцөд сөргөөр нөлөөлөх, иргэдийн эрүүл авулгүй амьдрах орчинд заналхийлж буй асуудлыг тухайн үед удаа дараа хөндөж байв.
https://zuv.mn/ybj?fbclid=IwAR...
Дээрх харамсалтай осол дараа нь Авлига хорооллоос үүдэж нийтээрээ усанд автсан асуудал үүссэний хойно БХБ-ын сайд Ц.Даваасүрэн сая тушаал гаргаж, барилгын ажлыг түр зогсоосон байдаг. Улмаар тухайн асуудалд зөрчлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн ч яагаад ч юм уг хэргийг удалгүй хаачихсан байгааг Ц.Даваасүрэн тэргүүтнүүд тайлбарлах учиртай.
Бид ёс юм шиг ниргэсэн хойно нь хашгирдаг жишгээр үерт удаа дараа автсаны Ерөнхий сайд, хотын даргын хүрээнд тус барилгыг нураах асуудал яригдаж эхэлсэн. Гэвч 16 давхараас дээш барилгын асуудал Барилга хот байгуулалтын яаманд хамаарагдах учир "гацаанд" орсон байдалтай өдөр хоног өнгөрсөөр байна. Дахин ямар асуудал босч ирэхийг хэлэхэд ч бэрх.
Угтаа манайхаас өөр голын гольдролоо хаагаад барилга барьчихдаг улс дэлхийн хаана ч үгүй. Энэ бүхэн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, тодорхойгүй статустай, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй авлигачин дарга нарын шийдвэр, увайгүй, ёсзүйгүй үйлдлийн илрэл юм.
Монголд төр, хууль гэж бий бол түүнийгээ л хэрэгжүүлмээр байна.
Эцэст нь, амьдралд дөнгөж хөл тавьж байсан хүү нийгмийн гажуудал, шударга бус байдал, тэр дундаа авлигын уршгаар амиа алдлаа. Ц.Даваасүрэн сайдаа, Авлига хорооллын албан тушаалтнууд та бүхэн та ямар хариуцлага хүлээх вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.19.2
Энэ ялзарсан шүүхийн засаглалд л хамаг учир нь оршин байна шүү дээ Авилгад идэгдсэн шүүх засаглал гэж үүнийг хэлдэг юм
Хариулах202.126.89.166
Avilga horoolol ustaj avilgagui hugjiltei uls boloh uu
Хариулах202.170.73.198
даваасүрэн зайл
Хариулах99.237.142.23
Ene odoo OGTSOROH estoi !!!