Өнгөрсөн Наймдугаар сарын 5 болсон усархаг аадар борооны улмаас үүссэн үерийн гамшиг. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127-р сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх үерт автаж эд хөрөнгөөрөө хохирсон.
Тухайн гамшгийн нөхцөл байдалд төрийн зүгээс үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлж , сэргээн босгох ажлыг зохион байгуулсан. Одоо тэд шинэ суурьшмал бүсийг бий болгон 20айл өрхөд шинэ таван ханатай гэр,таван га газрыг олгожээ. Тус гамшигт өртсөн айл өрхийн одоогийн нөхцөл байдал ч маш хүнд байгааг иргэд илэрхийлж байна.
Иргэн: “Үерт автсан айл өрхүүд тухайн үед маш хүнд нөхцөл байдалд байсан. Тог цахилгаан буудаад ,гэр маань урсаад үнэхээр аймар аюултай нөхцөлд байсан. Бид зөвхөн өмсөж байсан хувцастайгаа үлдсэн урссан гэрээс минь юу ч үлдээгүй . Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн зүгээс үерт автсан айл өрхөд шинэ суурьшмал бүсийг байгуулж таван га газар таван ханатай гэр олгосон. Энэ тусламж хүрэх ёстой хүмүүстэй хүрж чадаж байна уу гэдэг асуудалтай.Манай гэр үерт автсан ч урсаагүй мөн залуу гэх шалтгаанаар тэр гэрийг авч чадаагүй . Гэр маань хүн амьдрах эцэсгүй буцаад барих боломжгүй болсон хэдий ч бидэнд олгогдоогүй. Би хэчнээн залуу хүн хэдий ч 3 нялх хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Баянзүрх дүүргээс зөвхөн газар олгосон би өөрөө бүх зүйлээ нүүлгэж ирсэн өөр ямар ч туслалцаа үзүүлээгүй ээ. Харин хувь хүмүүс өөрсдийн санаачилгаар бидэнд гурил будаа болоод бусад зүйлээр тусалсан тэр хүмүүст маш их баярлалаа. Төрийн зүгээс бидэнд хурдан хариу өгч хурдан тусламж үзүүлээсэй . Одоо цэцэрлэг сургууль орох болж байна зам тавигдаагүй төвөөсөө хол хэцүү нөхцөлд яахаа мэдэхгүй хэнд хандахаа мэдэхгүй хүлээж сууна.
Иргэн: ”Үерт автсан гэр оронгүй болсон айл өрхийг Богдын аманд шинэ суурьшмал бүсийг байгуулж буулгасан. Одоо бидэнд хурдан зам тавьж өгөөсэй гэж хүсэж байна. Намар болоод хичээл сургууль орж эхлэх гэж байхад бидэнд хариу мэдээлэл өгөөгүй. Хэнд хандахаа мэдэхгүй уулын аманд яахаа мэдэхгүй сууна. Гамшигаас хамгаалах тухай хуулийн 51.2 ,21.1 заалтанд тодорхой тусгаж өгсөн байдаг. Өнөөдөр гэвч энэ хуулийн хэрэгжилт иргэдэд хүрсэнгүй.Бид эд хөрөнгө болоод бие махбод эрүүл мэндээрээ хохирсон. Энэ хохирлийг хэн барагдуулах вэ.
Үерт өртсөн айл өрх одоо ч хохирлоо барагдуулж чадалгүй хүнд нөхцөлд байна. Өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн иргэд өнөөдрийг хүртэл шаварнаасаа салаагүй хэвээрэй байна. Үерийн улмаас үүссэн хохиролд үнэлгээ хийн иргэдийн хохирлыг барагдуулна гэж хэлээд 19 хоног өнгөрсөн ч ямар ч арга хэмжээ аваагүй талаар иргэд хэлж байлаа. Шинэ суурьшлийн хэсэгт дэд бүтэц төлөвлөгдөөгүй ,сургууль цэцэрлэг хол гэх олон шийдвэрлэх асуудал байна. Иргэд сургужль цэцэрлэг орохоос өмнө яаралтай зам тээврийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа. Гамшгийн эрсдлээс үүдсэн иргэдийн хохирол болон дэд бүтэц эвдэрсэн, хүрээлэн байгаа орчин хурдан сэргээн засварлах хэрэгтэй.
А.Болор-Эрдэнэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна