Хэрцгийгээр бусдад зодуулж буй бага насны хүүхдийн бичлэг өнөөдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, зургаан настай хүүхдийг асран хамгаалагч нь гэр цэвэрлэсэнгүй, аяга угаасангүй гэх шалтгаанаар зодож буй бичлэгийг цахим орчинд нийтэлсэн байв.
Бид хүчирхийлэлд өртсөн зургаан настай охин "М"-ийн аав "З"-тэй ярилцлаа.
-Та хүүхдүүдээ хүчирхийлэлд өртөж буй асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Би цагдаагийн байгууллагад хандсан. Өчигдөр цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдлоо өгсөн.
-Хүүхдүүд нь хүчирхийлэлд өртөөд байгааг хэзээ мэдсэн бэ?
-Мэдээд хэд хонож байна. Яг хэзээнээс эхлэснийг тодорхой мэдэхгүй байна. Хүүхэд хамгааллын 108 болон холбогдох хуулийн байгууллагад нь хандсан.
Утсаар мэдээлэл зөвлөгөө авч байгаад эцсийн аргаа хэрэглээд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан. Хүүхдүүд маань миний салсан эхнэр болон ээж аавтай нь хамт амьдардаг. Тэдний хаягийг тодорхой мэдэхгүй байсан учраас өмнө нь өргөдөл өгч чадаагүй. Хайж байгаад гэрийн хаягийг нь олж мэдээд шууд өргөдөл гомдлоо өгсөн. Одоо хэрэг шалгагдаж байгаа.
-Тухайн бичлэгийг тан руу хэн илгээсэн бэ ?
Манай салсан эхнэр явуулсан. Би эхнэрээсээ жилийн өмнө салсан. Одоо тусдаа амьдардаг. Гол шалтгаан нь байнга буцаж нийлээд амьдралаа бодъё гээд над руу залгаад яриад байдаг.Мэдээж үнэхээр болж бүтэхгүй болоод салаад тусдаа байгаа шүү дээ.
Хэрвээ эргэж нийлэхгүй бол хоёр хүүхдийг чинь алаад дараа нь өөрийгөө ална гэж сүрдүүлдэг. Эсвэл хүүхдүүд чинь ингэж зовж байна гээд зодож уйлуулаад бичлэг хийгээд над руу явуулж дарамтлаад байгаа. "Хүүхдүүдээ хар! ингэж зовоож амьдруулмаар байна уу эсвэл нийлээд амьдрах уу" гэдэг.
-Бичлэг дээр "Эх шиг ээ арчаагүй амьтан гэж" хэн нэгэн яриад байсан?
-Би бол эмээ нь хэлж байгаа. Мөн тухайн бичлэгийг эмээ нь хийсэн гэж бодож байна. Өмнө нь зөндөө зодуулсан, уйлуулсан бичлэг зураг явуулдаг байсан. Энэ бол хүний ёсноос гажууд үйлдэл.
Нялх хүүхдийг зодож уйлуулчхаад бичлэг зураг явуулж байгаа нь хэцүү байна. Миний хувьд гомдолтой байна. Өөрсдийн гэр бүлийн групп чат байдаг.Тухайн группт ээж аав нь өөрөө болон эгч дүү нь байдаг.Тэр групп чатад зодсон бичлэг зургаа оруулсан.
Гэвч бүгд харсан хэр нь тоохгүй цагдаагийн байгууллагад хандаагүй. Энэ байдлыг нь өөхшүүлж байгаа нь буруу.Энэ бол хэн ч хараагүй нүднээс далд болоод байгаа зүйл биш.
-Хүүхдүүдийг тань зоддог, хүчирхийлдэг байсныг та өмнө нь анзаарч байв уу ?
-Хүүхдүүдийн эмээ ер нь их хатуу ширүүн харилцаатай хүн. Тэр харааж байгаа нь бол энгийн өдөр тутамд болдог зүйл. Түүнчлэн бас архины хамааралтай ч хүн байж магадгүй. Хааяа ганцаараа архи ууж харагддаг.
Миний хажууд бол хүүхдүүдээ зодох хүчирхийлэх үйлдэл гаргадаггүй. Би хүүхдүүдээ очоод авах гэхээр цагдаагийн байгууллагад хандаж, намайг бараг зодож хүчирхийлж байгаад миний хүүхдийг авчихлаа гэдэг.
-Та хүүхдүүдтэйгээ хэр ярилцдаг вэ?
-Салаад тусдаа байгаа хугцаандаа хүүхдүүдтэйгээ уулзъя гэхээр мөнгө төгрөг өгч байж уулз гэдэг. Мөнгө өгч байж л хүүхдүүдтэйгээ уулздаг байсан.
-Таны хүүхдүүд хэдэн настай вэ?
-Нэг нь Зургаан настай, нэг нь дөрвөн настай.
- Хүүхдүүдтэйгээ уулзсан уу? Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
Хамгийн сүүлд өчигдөр хүүхдүүдтэйгээ уулзсан. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд, цагдаатай хамт очсон. Би дуудлага, мэдээллээ өгчхөөд заавал цагдаатай хамт очих шаардлагатай байсан.
Хэрвээ ганцаараа очих юм бол дарамталсан, дээрэлхсэн гээд миний эсрэг гомдол гаргах учраас цагдаатай хамт очсон. Очих үед манай хоёр охин, ээжтэйгээ гурвуулаа байсан. Тэгээд хамт очиж тайлбар мэдүүлгээ өгсөн.
-Хүүхдүүдийн ээжтэй ярьсан уу ?
-Над руу яриад "Чи ингэж байна уу тэ" гэх мэтчилэн янз бүрээр занаж дарамталсан.
Хүүхдүүдийн бие болон сэтгэл санааны байдал ямар байгаа вэ ?
Үйл явц болоод дууссан учраас хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа ч, их айж сандарсан байсан. Бичлэг дээр зодуулж байгаа хүүхэд бол манай том хүүхэд. Охин маань дуулж, бүжиглэдэг, цэцэрлэгтээ тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог сэргэлэн, цовоо хүүхэд.
Гэвч өчигдөр уулзахад юмнаас айсан байдалтай байсан. Уг нь эрхлээд л хүзүүнээс зүүгдчихдэг хүүхэд байсан. Бага хүүхэд маань жаахан учраас юм ойлгохгүй.
Хүүхдүүд нь одоо хаана байгаа вэ ?
Хүүхдүүд маань хамгаалах байранд байгаа эсэхийг одоогоор сайн мэдэхгүй байна. Цагдаагаас тодруулж байна. Миний гол зорилго бол хүүхдүүдээ өөр дээрээ авах.
Гэвч миний бодсоноор болчихдог тийм амархан асуудал биш гэж цагдаа, холбогдох хүмүүс нь хэлсэн. Манай эхнэр бол "Ав, ав хүүхдээ ав" гэж байгаа ч, яг очоод авах гэхэд утсаа унтраачихдаг. "Чаддаг юм бол орж ирээд авчих" гэнэ. Тэгээд би орох л юм бол шууд цагдаа дуудаад, энэ хүн намайг дарамтлаад, дээрэлхээд байна гээд хэцүү, асуудалтай байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
101.176.213.112
Одооны хүүхнүүд аюултай юу ч сэдэж юу ч хийж магадгүй хүүхдээрээ тоглох энүүхэнд Ийм чөтгөр шиг хүүхнээс хол байсан нь дээр Ийм бузрын хүүхнүүд мөнгө л бодохоос өөр юу боддог юм Үрээ хайрлахгүй ингэж зодож байгаа юм чинь бусдыг хайрлах уу ,үгүй л болов уу Нөхөрөөр бол яаж ч тоглож чадна ш дээ Тэр хамаатангууд тэр ээж нь хүртэл муухай хүмүүс байна Хүүхдийг ингэж болохгүй гэж хэлдэггүй юмуу Ямар муухай хүүхэн бэ өөрийнхөө үрийг хараад л хайр хүрдэг Араатан хүртэл зулзагаа харамладаг байтал Ёстой бузрын хүүхэн байна даа
Хариулах66.181.182.116
наадах мэдээ чин шал худлаа мэдээлэл байнаа миний мэддэг л айл байна тэр эмээ нь архи уух нь битгий хэл үзэн яддаг хүн ш дээ тэгээд тэр 2 зээгээ хар нялхаас нь л өсгөж байгаадаа тэр аав нь гээд байгаа нөхөр л худлаа нөхөр би лав нэг удаа ч харж байгаагүй эр хүн байж арай хүн чанартай байхад яана даа 2 хүүхдээ хэрэггүй гээд хаяад яваа биз жинхэнэ хог новш байна даа
Хариулах66.181.161.8
П ... шиг хуультай шдээ
Хариулах103.57.94.43
Эхтэйгээ зайл гээд байгаа нь эмэа нь үү? Аймаар хүчирхийлэгч
Хариулах139.5.219.109
За тэгээд энэ залуу ч гэж залуу. Хүүхэддээ үнэхээр хайртай бол , ийм орчинд байгааг нь мэдсэээр байж өөр дээрээ л авах байсан шүү дээ. Эхнэртээ орхичоод уюжаргаж явсан юм шиг л санагдлаа. Нэг л эхнэрээ харлуулах гэсэн өшөө авалт шиг юм л харагдаад байна. Монгол гэр бүлийн хуулиа чангаруулмаар байнаа. Салж байгаа бол адилхан хариуцлага хүлээлгэдэг. Эцэг эхийн хэн эдийн засаг дан ганц бус сэтгэл зүйн хувьд хүүхэд хүмүүжүүлэх чадвартай байна зэргийг харгалзаж хүүхдийг нь асруулдаг баймаар. Энэ залуу эхнэрээ тийм харгис хүнийг мэдсээр байж сүүлд нь ийм юм яриад суух, очоод хүүхдээ өөр дээрээ авах байтал авахгүй гээд яваад байгаа юм шигээ. Ээж бол тэртээ тэргүй дүүрчихсэн юм байна
Хариулах103.212.117.224
Энэ бичлэг зураг аав дээрээ очиход тус болох байлгүй дээ. Ийм аймшигтай хүүхэнтэй яаж амьдрах вэ дээ. Тэр хадмууд аюул юмаа
Хариулах202.55.183.178
Ингэж хүүхэд зовоож ирээдүйгүй болгож байхаар алчихсан нь дээр
Хариулах103.161.242.88
яах гэд салж бдын хүүхдээ бодож бвал хамт амьдрах л хэрэгтэй нөхөр өөр хүнтэй болоод салж янз нь
Хариулах139.5.219.109
Харин тийм.монгол гэр бүлийн салалт араат тавилтаас 97%нь болдог гэсэн судалгаа байдаг.
202.55.188.92
Өөр хүнтэй болсоныг нь яаж мэдэж байгаа юм? Таарч тохирогүй болохоор л салсан байгаа ш дээ үр хүүхдийнхээ зодуулж буй бичлэгийг хамаатан садандаа дамжуулаад явдаг эх хүн ямар л олиг байв гэж дээ
103.50.206.95
Ямар муухай хүмүүс вэ эх нь ч тэр, аав нь ч тэр арчаагүй адгын юмнууд өсгөж, хайрлаж чадахгүй юм бол яах гэж хүүхэдтэй болдог байна аа. Ямар өрөвдөлтэй юм бэ 2 нялх хүүхдүүд, хайраар өсөх нас нь шүүдээ. Амин хувиа хичээсэн хариуцлагагүй энэ мэт хүн сүгүүдээс болж хорвоод мэндэлсэн хамгийн нандин эрдэнүүд зовох ёсгүй
Хариулах203.91.115.53
Энэ гэхдээ бас сонин нөхөр байна шд. Өмнө нь зөндөө бичлэг явуулдаг байсан гэнээ. Тэгснээ өчигдөр л мндсэн гэх юм
Хариулах66.181.161.74
Харин тийн энэ нөхөрт бас учир бнаа. Урьд нь ингэж бичлэг явуулдаг бсан бол ямар нгэн арга хэмжээ авахгүй яасын. Олон нийтэд ил болоод ирэхээр гэнэт хүүхдүүдээ авмаар бн ч гэж бх шиг. Х
202.21.107.35
Салсан нь дээр. Тэр эх нь ёстой шуламсын үр удам байна даа. Болгоомжтой байхгүй бол алчихаж мэдэх юм байна даа.
Хариулах202.126.89.166
Huuhed hamgaaluulah surch bolovsroh ineeh erhtei.
Хариулах202.9.40.189
Эх байх эрхийн хасмаар юм бна Яавч эрүүл биш хүмүүс ...
Хариулах66.181.161.49
За арай арай
Хариулах139.5.219.106
Ийм шулмууд их бнаа
Хариулах103.57.93.191
Aabd ni huuhduudiig ni uguh heregtei yum bn. Ter shulamnuudiig horij shiitge. Yamar muuhai es surtahuungui emee be
Хариулах59.153.115.30
Yg manai eej shig huuhen bnda eej ni. Harj bval hun daramtalj amidarhaas icheech
Хариулах66.181.161.187
Аймшигтай. Хэлэх үг алгаа
Хариулах103.57.94.85
Ийм сэжгийн шуламнууд бнаа бна иймэрхүү хүүхнүүд голдуу биеэ үнэлэгч байсан бх магадлалтай юм бналээ өөрөө буруутай хүчирхийлэгч байж бусадруу дандаа буруугаа чихдэг
Хариулах