Хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Х.Есү
2023/08/25

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 08 дугаар сарын 22-ны 19 цаг 30 минутад “БЗД 4 хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий хотхонд байрлах дэлгүүрийн гадаа манай 10 настай 13 настай 2 эмэгтэй хүүхдийн араас эрэгтэй хүн дагаад та 2 дэлгүүрээс юм хулгайлсан байна гээд авч явах гэсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 101.176.213.112
    2023/08/25

    Яагаад одоо болтол тэр бузрыг барьж авахгүй байгаа юм бэ Энэ бузрын араатан дахиад өөр энд тэнд хүүхэд шиншилж явж магадгүй шүү

    Хариулах