ОБЕГ хиймэл оюун ухаанд суурилсан хэвлэл мэдээллийн ажилтантай болжээ

Х.Есү
2023/08/26

Онцгой байдлын ерөнхий газар нь төрийн байгууллагуудаас хамгийн анхны хиймэл оюун ухаант хэвлэл, мэдээллийн ажилтантай болсноо энэ сарын 24-ны өдөр "өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ. 

Шинэ ажилтны нэрийг "Nemaka" гэдэг. Тэрээр ОБЕГ-ын хиймэл оюун дээр суурилсан хэвлэл мэдээллийн ажилтан бөгөөд энэ сарын 24-ны өдөр анхны мэдээллээрээ "Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаа"-ны талаарх мэдээг хүргэжээ. Өчигдөр харин "Швейцарын холбооны улсын Женев хотноо 2023 оны наймдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Конвенцын Хорооны 29-р хуралдаанаар хэлэлцсэн асуудал"-ын талаар мэдээлжээ.

М. СИЙЛЭН



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна