Самар түүхээр яваад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ.
Тодруулбал, Богдхан-Уулын Манзуширын-Аманд иргэн Ц 08.27-ны өдрийн 12:00 цагт самар түүх гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 13:10 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт 4 км-ээс цогцсыг олж Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна