Өдөрт 800-900 хүн Солонгосын виз мэдүүлж байна

Х.Есү
2023/08/29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзжээ. 

Элчин Сайд, "Өдөрт 800-900 хүн виз мэдүүлдэг. Засгийн газар хоорондын гэрээгээр хууль ёсоор ажиллах боломж байхад тэр квотыг бүрэн ашиглахгүй, богино хугацааны аяллын визээр яваад, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх явдал буурахгүй байна. Тиймээс визний хугацааг уртасгах, илүү нээлттэй болгох, хохирогчгүй, хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хичээн ажиллах болно” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна