Улаанбаатар хотын гол болон туслах авто замын арчлалтын ажлын хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд уулзвараас Их сургуулийн гудамж МУИС хууль зүйн сургууль хүртэлх авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэнэ.
Тодруулбал энэ сарын 29-ний 23:00 цагаас 31-ний өдрийн 06:00 цагийн хооронд тус замын хөдөлгөөнийг хаах юм.
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийгдэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна