2023 онд 14 цэцэрлэг, 7 сургууль шинээр ашиглалтад оржээ

Zuv.mn
2023/08/29

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өглөө. 

Тэрбээр “Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт 142,798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15,147 багш, ажилтнууд ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 116,337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Удахгүй хоёрдугаар шатны бүртгэлийг хийж, баталжуулна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцана. Үүнд нийт 23,372 багш,  ажилтнууд ажиллах юм.  Одоогоор нэгдүгээр ангид 38,356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргаад байна” гэлээ.

Харьяа газрын мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид сургалтын чанар, агуулгад анхаарах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, үдийн хоолны үнийн дүнг нэмэгдүүлэх, сургуулийн барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж ашиглалтад оруулах, шинээр ашиглалтад орж буй сургуулиудын бодит нөхцөл байдалтай танилцах,  сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлэх зэрэг асуудлыг анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна