Цагдаагийн байгууллагаас 2023.08.28-29 нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний худалдагчийг үл таних 4 этгээд зодож бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэргийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжлан 15-23 насны нэр бүхий 4 этгээд үйлдсэн болохыг тогтоон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 08 дугаар сарын 29-ний шөнө дайчлан баривчилсан.
Дээрх этгээдүүд урьдчилсан байдлаар: Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн 2 үйлдлийг тогтоогоод байна.
Иймд иргэд та бүхэн зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд шөнө оройн цагаан ганцаараа гэрэлтүүлэггүй, камергүй гудамж тайлбайгаар зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдлийг тооцож явахыг сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна