СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Портер маркийн автомашин нуурын усанд осолдож, хоёр хүний амь хохирчээ

С.Гандэлгэр
2023/08/31

Тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, хоёр хүний амь хохирчээ. 

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн амь хохирсон харамсалтай хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар бүртгэлд аван шалгаж байна.

Иймд иргэд Та бүхэн гол, мөрөн, нуур гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна