​ “Qatar airways” компани Монголоос 50 ажилтан шалгаруулж авна

Zuv.mn
2023/08/31

Монгол8 Катар улсууд агаарын тээврийн салбарт хамтарч ажиллах санамж бичгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын иргэний агаарын тээврийн компани харилцан шууд нислэг хийх болон бусад чиглэлээр илүү нягт хамтран ажиллах боломж бүрдсэн. Тэгвэл Катарын үндэсний агаарын тээвэрлэгч “Qatar Airways” компани Монгол Улсаас 50 ажилтан шалгаруулж авахаар болсноо албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ.

Тус компанид ажилд орохын тулд5

-21-ээс дээш настай

-Бүрэн дунд боловсролтой

-Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай

-Олон үндэстнээс бүрдсэн багтай ажиллах чадвартай

-Сунгасан гарын хамт 212 см-ээс өндөр байх зэрэг шалгуурыг хангах ёстой юм байна. Ажилд орох онлайн хүсэлтийг есдүгээр сарын 13 хүртэл хүлээн авах бөгөөд шалгаруулалтын баг аравдугаар сард манай улсад ирэх аж.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна