Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
2023 оны есдүгээр сарын 01-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна.
2023 оны есдүгээр сарын 01-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16...+21 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25...+27 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +22...+24 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна