Хүүхэд, залууст хүний эрх, үүрэг, хариуцлага таниулах хичээл заах уриалгад 200 гаруй сургууль нэгджээ

С.Гандэлгэр
2023/09/01

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулсан.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл орохыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад УРИАЛСАН.

Комиссоос үндэсний хэмжээнд дэвшүүлсэн урилгад Монгол Улс дахь 300 орчим, их, дээд болон Политехникийн коллеж болон Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн болон техник, боловсролын сургалтын байгууллага хамрагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүний эрх, үүрэг, хариуцлагыг талаарх хичээл орлоо. 

Хүүхэд, залуусын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хөхүүлэн дэмжих, соён гэгээрүүлэх үйлсэд нэгдэж, үндэсний хэмжээнд дэвшүүлж буй уг уриалгыг дэмжиж ажилласан бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад Комиссын зүгээс талархал илэрхийлье.

“НЭР ТӨР, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД”

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ-75 ЖИЛ

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна