Сэлбэ голын эрэгт хууль зөрчин баригдсан “Акуа гарден” орон сууцны хорооллыг албадан буулгах захирамжийг Нийслэлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн өчигдөр газар дээр нь очин танилцуулсан билээ.
Төслийг хэрэгжүүлэгч M&G констракшн ХХК уг шийдвэрийг гарахаас ч өмнө хэвлэлийн хурал хийж, өөрсдийгөө “Хууль зөрчөөгүй” гэж мэдэгдсэн тул уг асуудлаар шүүхэд хандах нь тодорхой байгаа.
Тэгвэл шүүхийн маргаан хэдий хугацаанд үргэлжилж, асуудал нэг тийш шийдэгдэх талаар мэргэжлийн хуульчаас тодруулахад, багадаа 1-2 жил болох магадлалтай гэж хариулсан юм. Өөрөөр хэлбэл, “Акуа гарден”-ы асуудлыг сонгуулиас наана шийдэх боломж бага аж.
Орон сууцны хороолол нураагдвал байр захиалсан иргэд хохирно гэсэн мэдээлэл явж буй. Хуулийн дагуу энэ асуудлыг шийдэхэд мөнгө хэрэгтэй бөгөөд хохирлыг төр барагдуулах үүрэгтэй юм байна. Буруутай ААН, албан тушаалтныг тогтоосны дараа төр гаргасан хөрөнгөө авах боломжтой.
Хэрвээ шүүхийн шийдвэрүүд хуулийн хугацаандаа гараад явчихвал төрөөс иргэдийн хохирлыг шуурхай барагдуулж, улмаар буруутай этгээдээс хохирлыг нөхөн олгуулах боломж бүрдэх юм байна.
"Авилга хороолол"-ын эзэд 100 тэрбумын хохирол ярьж байгаа. Түүний 70 орчим тэрбум нь иргэдийн захиалгын мөнгө. Тэд 100 тэрбум төгрөгийн хохирол ярьж байгаа бол хотын удирдлага захиалагчдын эд хөрөнгө амь нас эрдэхээс сэргийлж, дам байдлаар учирсан хэдэн их наядын хохирлыг нь иргэдийн өмнөөс ярьж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.45
Ганцхан барилга руу л дайрах юм. Бусад луйварчдын барьсан голын эрэг дээрх байруудыг яагаад ярихгүй байна???
Хариулах