Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө хараагүй иргэдийг хуурч, доромжилсон гэх мэдээллийг хийсэн.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор З.Төмөртөмөө тайлбар хийжээ.
Тэрбээр "Уучлал хүсэж байна!
Миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-гуудаар хуваарь гарган очиж ажилласан билээ. Одоогоос 4 сарын өмнө МХҮХ-нд ирж энэхүү талбайн тохижилт хийх шаардлагатай байгаа хүсэлтийг сонсоод улмаар төслийн санхүүжилтээр хийж өгөхөөр бид тохиролцсон билээ. Харамсалтай нь зураг төсөвгүй удсаар бид ч яаруулсаар төслийн ажил цаг хугацаандаа амжихгүй болж өөр тийш шилжиж таарав. Хэн хэн нь л нийтийн эрх ашгийн төлөө хийхийг зорьсон ажил байлаа. Улмаар холбооны зүгээс намайг буруутгаж, би ч "Та нар зураг төсвөө хоцроолоо" гэж сануулсаар байсан бөгөөд энэ асуудлаас болж үл ойлголцол үүсэхэд хүрсэн.
Бид утсаар ярихад "Нүүр нүүрээ харж яриад ч нэмэргүй ээ цаг хугацаанаасаа хоцорсон та нараас боллоо" гэж хэлсэндээ албан ёсоор чин сэтгэлийн уучлал хүсэж байна. Мөн нийтэд тустай энэхүү ажлыг заавал хийж дуусгахаа МХҮХ-ны олон мянган гишүүдийн өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна