Монгол Улсад анх удаа айлчилж буй, дэлхийн бүх католик шашинтны тэргүүн, Гэгээн ширээт лам Франциск Төрийн ордны их танхимд төр, иргэний болон дипломат төлөөлөгчдөд үг хэлж байна. Тэрбээр дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатартай, дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.
Айлчлалын хөтөлбөр
IX.02
09.00 цаг. Сүхбаатарын талбайд албан ёсны угтах ёслол болно.
10.00 цаг. Төрийн ордонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзана.
10.20 цаг. Төрийн ордны “Их Монгол” танхимд эрх баригчид, иргэний нийгэм, дипломат корпусын төлөөлөгчдөд хандаж үг хэлнэ.
11.00 цаг. Улсын их хурлын дарга Г.Занданшатартай, дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.
16.00 цаг. Улаанбаатар хот дахь Ариун Петр, Паулын сүмд зочилж, хамба лам, санваартнууд, сүсэгтэн олонтой уулзана.
IX.03
10.00. Олон улсын экуменик уулзалтад оролцож үг хэлнэ.
16:00 цаг. “Степпе Арена” мөсөн ордонд болох Ариун ёслолыг удирдана.
IX.04
09.30 цаг. Буяны байгууллагын ажилтнуудтай уулзана. Дараа нь нийслэлд “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно.
11.15 цаг. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэх ёслолд оролцож, улмаар онгоцондоо сууж Ром руу буцна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна