Монголын нэр нөлөө бүхий хүмүүс үгсэн хуйвалдаж, гадаадын анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэны /Armand Beaudoin/ бүх хөрөнгийг хууль бусаар булаасан эрүүгийн онц ноцтой хэрэг хийгээд түүний учир битүүлэг үхлийн түүхийг ЦУВРАЛААР хүргэж байна.
Хуулийг 20 гаруй жил завхруулж, үнэнийг төөрөлдүүлсэн энэ хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж, илрэхэд ойртоод байгаа юм.
Ч.ХАЖИДСҮРЭН, Ц.ГАНБААТАР НАР “БАРМАШ” ХХК-ИЙГ ЛУЙВРЫН АРГААР ӨӨРИЙН БОЛГОСОН ТҮҮХ
Арманд Бодуэн 1997 онд өөрийн “Кондор ресурсес” компанийн нэр дээр 15,000 ам.доллараар авч байсан СБД-ийн I хороо, с-61 дүгээр байр, 30а хаягт байршилтай 32 м2 хоёр өрөө орон сууцыг Ч.Хажидсүрэн бэлэвсэн эхнэр Рүсмини Сусиловатийн нэр дээр шилжүүлснээс хойш 19 жилийн дараа, 2018 оны долдугаар сарын 09-ний өдөр уг байр гэнэт Цэрэндуламын Алтанцэцэг гэгч эмэгтэйн нэр дээр шилждэг. Шилжүүлэх гэрээг Цогтоогийн Одонтунгалаг хийж өгсөн байдаг.
Өмнөх цувралуудад дурьдсанчлан, Арманд Бодуэний бэлэвсэн гэргий Рүсмини Сусиловати нь Канадад амьдардаг бөгөөд олон жилийн өмнө Индонезийн иргэншлээ нөхрийнхөө эх орон Канадаар сольсон нэгэн.
Тэрбээр нөхрийгөө өнгөрснөөс хойш нэг ч удаа Монголд ирээгүй, Монголд “Бармаш” ХК-ийн 20 хувийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэдгээ огт мэдэхгүй байсан гэдгийг энд дурьдах ёстой /Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар А.Бодуэний “Кондор ресурсес” ХХК-ийн нэр дээр байсан байрыг хуурамч өвийн гэрчилгээ үйлдүүлж Русмини Сусиловатигийн нэр дээр шилжүүлснийхээ нэгэн адилаар “Бармаш” ХХК-ийн 20 хувь болох 227738 ширхэг хувьцааг мөн шилжүүлсэн/.
Гэтэл ийм үнэтэй байрыг Ч.Хажидсүрэн яагаад Цэрэндуламын Алтанцэцэгт өгөх болов. Үүнийг мэдэхийн тулд Ч.Хажидсүрэн болон Г.Ганбаатар нарын дараагийн том луйвар буюу “Бармаш” ХК-ийг 100 хувь өөрсдийн мэдэлд авсан 2002 он руу буцах хэрэгтэй болно.
Худал хуурмагаар дүүрэн хувьцаа эзэмшигчдийн хурал
Ч.Хажидсүрэн нөхрийн хамт “Бармаш” ХК-ийг өөртөө 100 хувь авахын тулд компанийн хэлбэрийг өөрчилж, ХХК болгох шаардлагатай байсан бөгөөд ингэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх зайлшгүй шаардлагатай байв.
А.Бодуэн “Бармаш” ХК-ийг худалдаж авч, шинээр хувьцаа гаргахдаа таван хүний нэр дээр хувааж бичүүлсэн ч өөр бусад 300 гаруй хувьцаа эзэмшигчид байсаар байж. Гэхдээ хамгийн гол саад нь "Гэри Бодуэн, Русмини Сусиловати нарыг хэрхэн аргалах вэ" гэдэг байв.
Гэри Бодуэн, Русмини Сусиловати, Жон Херберт нарын эзэмшилд компанийн нийт хувьцааны 58 хувь нь байжээ. Тиймээс Ч.Хажидсүрэн ээлжит луйвраа хийхдээ өмнө нь Арманд Бодуэний өв хөрөнгийг бэлэвсэн эхнэр Русмини Сусиловатид шилжүүлэхэд ашигласан, хэрэглэж дадсан арга болох хуурамч итгэмжлэх үйлдэх аргыг ашиглажээ.
Тэрбээр дээрх гурваас “Итгэмжлэх ирсэн” гэж жижиг хувьцаа эзэмшигчдийг хуураад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2002 оны долдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан байна. Хуралд Жон Хербертийн 200,000 ширхэг хувьцааг төлөөлж Цэрэндуламын Алтанцэцэг, Гэри Бодуэний 224,019 ширхэг хувьцааг төлөөлж Г.Ганбаатар, Русмини Сусиловатигийн 227,738 ширхэг хувьцааг төлөөлж Ч.Хажидсүрэн нар оролцсон.
Гадаад гурвын 58 хувь дээр Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нарын хувьцаа нийлээд бараг 100 хувь болох тул тэд компанийн хэлбэрийг ХХК болгож өөрчлөх, жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол хувь тараагаад хувьцааг нь худалдаж аван компаниас гаргах шийдвэрийг ядах юмгүй гаргасан байдаг.
Тэд худал хуурмагаар дүүрэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээ ажил хэрэг болгож, 2002 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Бармаш” ХК-ийг “Бармаш” ХХК компани болгон, Улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авсан байна.
Монголын анхны хөрөнгө оруулагч, өөрөө хөрөнгөө оруулаад зогсохгүй Канад, Австрали, АНУ гэхчлэн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг Монголд орж ирэхэд уриалж, асар их үүрэг гүйцэтгэсэн Арманд Бодуэний Монгол дахь нэг том хөрөнгө ийнхүү хууль ёсны өв залгамжлагчдадаа очилгүй, Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нарынх болжээ.
Ингэснээр Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар асар баян болж, амьдралынх нь бүх асуудал шийдэгдэн баян тансаг амьдарсан бол хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагчид болох Арманд Бодуэний үр хүүхдүүд Канаддаа бүхнийг 0-ээс эхлэх хэрэгтэй болно.
Мөн хууль ёсны өв залгамжлагч Гэри Бодуэн эцгээ нас барсны дараа Монголд ирэхэд Ч.Хажидсүрэн “Эцэг чинь Монгол Улсад маш их өртэй. Чи өрийг нь өвлөж авах юм уу” хэмээн айлгаж, буцаасан байдаг...
Үргэлжлэл бий...
Өмнөх нийтлэлүүд: ЦУВРАЛ-II: “Зууны зартай ЛУЙВАР” буюу анхны хөрөнгө оруулагч Арманд Бодуэныг монголчууд нийлж ЛУЙВАРДСАН нь...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.120.114
Автобус баазад шахаа хийж баяжсанаас арай ийм муухай юм хийгээгүй байхаа. Эзэнд нь мэдэгдэхгүйгээр худалдаж авдаг аргыг юу гэдэг юм бол, мөнгийг нь бага ч гэсэн эрхбиш өгсөн байлгүй дээ
Хариулах66.181.191.93
Цэрэндулам гэгч АН ын далдага хүүхэн бас хүний байр луйвардсан байх нь. Ямар аймаар муухай сэжгийн авгай вэ? Сайн шалгаад байрыг нь хурааж ав. Шуналтай заваан юм бэ?
Хариулах139.5.217.131
yaj ingeeed ichihguu amidraad bdiimbee. hunii ed hurungu ami nas ur huuheduudiig hohiroosn geed ih l nugeltei humuuus bndaa. Khajidsurengiin ur huuhduud ch eej aaviinhaa nugeliig hamt edleltsene geheer hetsuu ch ym daa. zuv amidarku dee erguu avgai
Хариулах139.5.217.131
peeee yostoi aimr humuus bn shdee. aluurchid bn shdee
Хариулах103.212.119.84
Цогтоогийн Одонтунгалаг чинь гэмт хэрэгтэн юм байна шүү
Хариулах203.91.115.243
Ene hoer tegnee genet bayjsan shaarnuud gesen ! Hereg hiisen ni unen b na Mongolchuud meddeg bolloo ATG8 Tagnuul Shuuh Prokuror odoo ajlaa hii dee !!!
Хариулах66.181.190.115
Aimaar
Хариулах202.179.21.201
Гадаадын иргэний хөрөнгийг луивардаад.дээр нь хүн амины хэрэгт холбогдсон хүн хогнууд гэж оилгогдлоо.
Хариулах76.133.212.138
Хүн амины гэмт хэрэгтнүүд баяжчихдаг юм бишүү
Хариулах103.212.119.84
Таминь ээ, хулгайч бол хулгайч, хулгайч нарт үндэс угсаа, улс үндэсний харьяалал байхгүй шүү
Хариулах103.212.118.78
Хууран мэхлэлт, луйвар, авилга нийгмийн аль ч давхарга, шатандаа байнаа( Өрх гэр бүлд ч бна) Үүнийгээ л больчих хүмүүс ээ!!! Манай монголчууд их хуурамч сэтгэл муутай, муухай болжээ!!!
Хариулах66.181.160.57
энэ Одонтунгалаг одоо больмоор юмаа .би 7 тэрбумын хөрөнгтэй хүн гээл хэрэлдэж байхыг нь сонсож бсан юм бна.уих гишүүн болох мөрөөдөлтэй эрдэнийг ёстой долойдог бсан даа.одоо Алтанхуягыг дагаад л далдаганаад байхын нөхөр хүүхэд нь боль гэхэд яанаа..ёстой хамгийн дургүй балиар авгай
Хариулах103.57.93.135
Ийм тийм луйварчид гэж гаргаж ирчихээд авсан арга хэмжээ ч үгүй чимээгүй болчихдог нь хууль шүүхийнхнийг авилгаар тэжээж бгаа хэрэг. Ийм болохоор улс, хувь хүний амьдрал хохирч өөрсдөө баяжиж ард түмний толгой дээр баасаа цувуулаад бгаа хэрэг. Дорвитой арга хэмжээ авч хуулиа чангахан барьж ажиллахгүй бол нэг л мэдэхэд бие биеэсээ хуурсаар, хуурамч алдар хүртэж хохирол нь ингэж л жирийн нэгэнд тусдаг, хохирдогийн жишээ энэ буюу....
Хариулах103.212.119.53
AH-n avgaichuul
Хариулах59.153.113.60
Энэ эмэгтэй бөх Бумбаярын гэргий байна Нотаритч хийдэг байсан шүү дээ .Яагаад ийм муухай хэрэг үйлдвээ шуналаа барьж дийлсэнгүй дээ
Хариулах202.9.40.140
Увсын бас 1 балиар авгай, бас Увсынхаа гавьяат хуульч Цэрэнжээ гэгчтэй нийлж хуурамч наториат хийж өгсөн бнлээ, Увсынхан ийм л хүмүүс, тэгээд л өөрсдийгөө магтаад Увс хүн гэж солиороод явцгаана, тэгээд бүгд улс төрд орж их мөнгө идэх шуналтай, ичихгүй нийслэлийн иргэдийн хуралд сууж байсан, хамсаатан Алтанцэцэг нь кинонд тоглоод тэнэгтээд явсан, хахуулийн мөнгөөрөө хийсэн юм болуу, тэр Канадын байрыг хахуульд авсан бузар авгай
103.254.123.46
Neereenuu
103.57.94.49
Энэ авгай чинь нийслэлийн иргэдийн хурал. Автобус 1ххк захирал гээд явж бдаг авгай мөн биз дээ бузар бузар үйлийн үрээс байдаггүй шунал
Хариулах103.254.123.46
Eemeer zalit etgeed yum bishuu
202.170.73.198
Одоо эд нарыг шалгах хэрэгтэй
Хариулах103.212.118.77
Хажидсүрэн Ганбаатар хоёр дүүрсээн
Хариулах139.5.217.100
Ийм бузруудыг яана даа
Хариулах66.181.161.32
Яана аа ичиж үхмээр юмаа
Хариулах202.170.73.198
bur arai arai
Хариулах59.153.115.252
иймэрхүү луйварчдын балгаар хөрөнгө оруулалт орж ирэхгүй, улс орон хөгжихгүй бгаамда. Шударгаар шүүхийг н харж байя да
Хариулах66.181.161.65
цэрэнжээгийн хурдан морь, энэ авгайн бөх нөхрийн найрааны мөнгө энэ тэрийн эх үүсвэр явж байдаг байх даа
Хариулах66.181.160.57
одонтунгалаг гэгч намын нэр барьсан луйварчин авгайн үэн нүүр нь илэрлээ дээ бас УИХ ын гишүүн болох гээд мөрөөдсөн авгай
Хариулах66.181.161.70
Бузар булай
202.9.46.18
Орк монголчууд өөрсдөө луйварчид учраас эх орон нь хөгжихгүй байгаа юм.
Хариулах66.181.161.70
Үнэн