"Багшийн нийгмийн баталгаа" сэдвээр БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Засгийн газрын зүгээс 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын нэмэгдлийг тодотголоор баталсан юм.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: "Есдүгээр сарын нэгний өдрийн тогтоолоор гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээр түвшний нэгдүгээр индексэд үнэлэгдсэн багшийг 50 хувийн урамшуулал авах боломжийг нээсэн. Ингэснээр 50 хувийн урамшуулал авч буй багшийн цалин 2.6 сая төгрөгөөс эхлэнэ. Гэхдээ хамгийн сайн багшийн цалин өндөр байх боломжийг бүрдсэн гэсэн үг.
Түүнээс биш бүх багшийн дундаж цалин 2.5 сая төгрөг болоогүй" гэв.
Багш нарын цалингийн урьдчилсан мэдээлэл /2023 оны есдүгээр сарын/гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал ороогүй дүнгээр/
7641 багш 1.2-1.5 сая
9327 багш 1.5-1.7 сая
13750 багш 1.7- 2 сая
14 мянган багш 2-2.5 сая
1368 багш 2.5 саяас дээш төгрөгийн цалинтай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.230
Ямар багш нар нь ингэж авдаг юм бол. Лаборатори сургууль юм болов уу. Би 29 жил ажиллаж бна. Боломжоороо нэмэгдлүүд авдаг. Гэхдээ хэзээ ч 2,5 саяын цалин авч бгаагүй. Татвар шимтгэлээ төлөөд гар дээр 1,2сая л авдаг даа.
Хариулах