Гадаа тоглож байсан хоёр хүүхдийг авч явахыг завдсан 23 настай эмэгтэйг саатуулжээ

Т.Отгонсувд
2023/09/05

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 29 минутад Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны 2 хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих анхаарал, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.70
    2023/09/06

    Ихэр хүүхдээ алдсан бүсгүй гэсэн шүү.Сэтгэлийг хямралаа дийлэхгүй савны халуун болсон юм болов уу даа.Сайхан л охин байна. Хүний амьдралд юу эсийг үзэх вэ дээ.

    Хариулах
  • 202.126.89.99
    2023/09/05

    Баригдаад бантахдаа солиотой хүн болоод жүжиглээд байх шиг байсан шүү

    Хариулах
  • 202.9.46.56
    2023/09/05

    Сэтгэцийн өөрчлөлтөд орсон эмэгтэй байх шиг байнаа

    Хариулах
  • 202.9.46.18
    2023/09/05

    Хорин гурван настай хүүхнээс 6 настай охин төрөх үү? кккк

    Хариулах
    • 202.126.88.234
      2023/09/06

      aimar 2 yg helleee

  • 203.91.115.243
    2023/09/05

    Iim ORKuud zondoo baigaa shuu bolgoomjtoi baigaarai

    Хариулах