Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан олон улсын Таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МҮИС-ийн аюулгүй байдлын багш ОУХМ Б.Отгонбаяр оролцож, нэг алт, нэг хүрэл буюу хос медалийн эзэн боллоо.
Түүний хувьд дэлхийн 83 орны тамирчид оролцсон тус тэмцээний хувийн тулаан буюу -71 кг , багын хатуу биет хугалах төрөл мөн зэвсэггүйгээр биеэ хамгаалах эрэгтэй эмэгтэй төрлүүдэд оролцсон бөгөөд зэвсэггүйгээр биеэ хамгаалах эрэгтэй баг нь хүрэл медаль хатуу биет хугалах багийн таралд аваргын алтан медалийг хүртсэн байна.
Тамирчин Б.Отгонбаяр нь олон улсын таеквондогийн спортоор 2013 оноос хойш 10 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 7 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, медалийн эзэн болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна