Цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийг зодсон нь бичлэгээр нотлогджээ

Х.Есү
2023/09/05

Цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийг зодсон байж болзошгүй талар нэгэн иргэн өөрийн сошиал хуудаснаа бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэрбээр "Дүүгийн маань Хоёрхон настай нялх үрийг ийм болтол нь зодчихоод энийгээ санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон гээд худлаа уучлалт гуйсан болоод өнгөрнө гэж бодоо юу??? Далнаас барина гэж юу байдаг юм, барих боломжгүй газар байхад чанга барьчихсан чихшиг. 

СХД-ийн 26-р цэцэрлэгийн туслах багш гуай давраад байгаарай. Зохих газарт нь гомдол гаргана гэж мэдээрэй. Энийг бол би хүүхэд зодсон гэж хэлнэ. Ганц алгадахад ч ийм болохгүй байх шүү. Яадаг яргачин бээнгэр дээрээ Алдарт эхийн 1,2-р одон гялалзуулчихаад нялх амьтаныг ийм болгох сэтгэл бас байна аа арай ч дээ" гэсэн юм. 

Харин цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад хоёр настай хүүхдийг зодсон болох нь цэцэрлэгийн камерт бичигдсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.198
    2023/09/05

    Aimar Yuma uuruu eh hun bj ajilaa hiij chadahgui bol uur ajil hiildee zaaval nylh amitaniig ingej zovooh hereggui shde

    Хариулах