Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” сургуулийн өргөтгөл ашиглалтад ороход бэлэн боллоо

Zuv.mn
2023/09/06

Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд өнөөдрийн байдлаар 6500 гаруй сурагч, хичээлийн хоёр байранд 3 ээлжээр хичээллэж байна.

 Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд эхэлсэн.

 Тэгвэл сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, гадна тохижилтын ажил удаашралтай байсан хэдий ч өчигдөр дуусч, Улсын комисс эхний удаа ажлаад байна. Уг өргөтгөл ашиглалтад орсноор тус сургууль нь хичээлийн хоёр ээлжид шилжих юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна