Өнгөрсөн оны 10 сард “Орфей” театрын хамт олон АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Опал” буюу “Бүгд чамд хайртай” хэмээх сакрастик мелодрамын жүжгийг үзэгчдэд хүргэсэн.
Тэгвэл тус жүжгийг дахин “Бүгд чамд хайртай” нэрээр шинэ бүрэлдэхүүнтэй сэтгэхүйн мелодрамын жүжгийг дахин тоглож байна.
Энэхүү зохиол анх бичигдсан он болох 1960аад онд хүмүүсийн туйлдсан мөн чанар, мэхлэлт, ашиг хонжоо, хүнээс гарч болох хамгийн аймшигтай зан чанар бүр энэхүү жүжигт тод томруунаар туссан байдаг.
Найруулагч М.Батболд энэ бүхэн одоо ч оршисоор байгааг тайзны урлагаар дамжуулан бидэнд дахин дахин сануулсаар байна.
Жүжгийн гол дүр Опал Кронки авахыг биш өгөхийг л чухалчилдаг. Юу ч үгүй хоосон тэрээр хархны үүр шиг газар хулгануудтай тэмцэж амьдардаг ч тэнд нэг л хүн гэрэлтэж бусдад аз жаргал бэлэглэж өөртөө аз жаргалыг авчирдаг.
Тэр зүгээр л амьдардаг нэгэн хэнд ч саад болохгүй хэн ч байсан ч бүгдийг хайрлаж хайрласныхаа төлөө хариу нэхэхгүй зүгээр амьдардаг нэгэн.
Магадгүй жүжгийн гол утга учир хорвоо гэдэг новшийн хүмүүсээр дүүрэн ч гэлээ хайрлаж, хайрлуулж үзэх хамгийн чухал.
Хүн бүр хайрыг мэдрээсэй гэх энэхүү үгийн утга санаанд оршиж байх болох юм. Энэ мэтчилэн нийгэмрүү чиглүүлэн, чиглэх хамгийн чухал асуудал энэхүү жүжигт харанхуйд гялтганах од шиг оршиж байна.
Эцэст нь “Бүгд чамд хайртай” мэт харагдавч энэ бүхэн худал хуурмаг байж болно. Гэхдээ хүн бүрийн хайрлаж тэдэнд хайрлах боломжийг олговол энэ үнэн болж болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна