Өчигдөр сошиал орчинд Өмнөговь аймагт сүрэг нохойд хазуулсан эмэгтэйн бичлэг тархсан. Үүний талаар аймгийн засаг дарга ийнхүү хэлжээ.
Р.Сэддорж: "Маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна.
Дөнгөж сая Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ.
Ар гэртэй нь холбоотой байгаа. Гурван хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна