Лаосын Үндэсний Ассамблейн дарга айлчилж байгаатай холбогдуулан 12-16 цагийн хооронд дараах замуудыг ХААНА

С.Гандэлгэр
2023/09/07

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 07-оос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалтай холбогдуулан өнөөдөр өдрийн 12:00-16:00 цагийн хооронд,

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Чингисийн өргөн чөлөө”, “Наадамчдын гудамж”, “Энхтайваны өргөн чөлөө” орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах юм. Иймд иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг хүсэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна