​“Эрдэнэс-Таван толгой” Цанхийн Зүүн уурхайн нүүрсээ 59.3 ам.доллараар борлуулж байна


“Эрдэнэс-Таван толгой” ХК  энэ оны нэгдүгээр улирлаас эхлэнЦанхийн Зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох 4 индексийн хувь хэмжээний өөрчлөлтийн дагуу уурхайн аман дээрээс тонныг нь 59.3 ам.доллараар борлуулж эхэллээ. 

Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг Чалко” компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болон  олборлогч компани “TTJVCo”-гийн ажил гүйцэтгэсэн төлбөрт өгч байгаа бөгөөд дараaгийн улирал хүртэл нүүрсээ дээрх үнээр борлуулах юм.

“Эрдэнэс-Таван толгой” ХК  зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд эхлүүлсэн. 

Цанхийн Баруун уурхайн нүүрсийг өнөөдрийн байдлаар борлуулж эхлээгүй байгааг компаниас албан ёсоор мэдэгдэж байна. Тус компаниас 2012 онд батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд Баруун Цанхиас нүүрс олборлолт явагдаж буй болно. 

Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн Зүүн болон Баруун уурхайд  олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт тодорхой татвар, хураамж төвлөрүүлж, Чалко болон TTJVCo компанийн  өр төлбөрийг барагдуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

А.Дөлгөөн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна