Ж.Эпштейнтэй нэр холбогдсон Монгол улстөрчдийн асуудлаар ирэх сарын 07-нд сонсгол хийхээр болжээ. Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр, "Ж.Эпштейний асуудлаарх сонсгол аравдугаар сарын 7-нд болно. Сонсгол хоёр өдөр зохион байгуулагдана. Цуглуулсан материал дээрээ ажиллаж байгаа учир одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга оролцож болно. Гэхдээ түр хорооны сонсгол биш учир гэрчээр дуудахгүй. Түр хороотой битгий андуураарай.
АНУ-ын Хууль зүйн яам руу бичиг явуулсан. Энэ сонсгол зөвхөн иргэдэд мэдээлэл өгөх зорилготой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна