Кендал Женнер “Би өөрийгөө хангалттай халуухан бүсгүй гэж боддоггүй”



Америкийн дуулиант Кардашианыхны гэр бүлийн гишүүн Холливуудын хамгийн халуухан, дур булаам бүсгүйчүүдийн нэгд тооцогдог загвар өмсөгч Кендал Женнер өөртөө тун сэтгэл дундуур байдаг нэгэн гэнэ. 
 

Тэрээр саяхан Марио Тестиногийн зураг авалтанд хагас нүцгэн байдалтай орсон гэнэ. Загвар өмсөгч, модел бүсгүй секси зураг авалтанд өөрийгөө бүрэн дүүрэн дайчлаагүйгээсээ болж зураглаачаас шүүмжлэл авчээ.



Харин тэрээр шүүмжлэлийн хариуд: “Би тэр бүр секси байгаад байж чадахгүй ээ. Мэдээж би халуухан, тачаангуй бүсгүй байхыг хүсэлгүй л яахав. Гэхдээ үнэхээр хангалттай тийм байж чадахгүй байна” хэмээн хэлжээ. 



 
Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна