Б.Бат-Эрдэнэ: Улс төрчид эрх мэдлийн бойкот хийж байна

Х.Есү
1 цаг 9 минутын өмнө

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр, "Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ард түмэн нэг номерт, нам хоёр номерт гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр эсэргээрээ байна. УИХ-ын гишүүн гэдэг бол аль нэг намын төлөө биш ард түмний төлөө сонгогдсон. Тиймээс ажлаа хийх хэрэгтэй. 

Нэг талдаа хувь хүмүүсийн харилцаатай холбоотой асуудал байх шиг байна. Хоорондын маргаанаа дотроо яриад шийдчих хэрэгтэй байна. Яг үнэндээ одоо бол эмзэг цаг хугацаа. Энэхүү эмзэг цаг хугацаанд ард түмнийхээ төлөө байх ёстой. Хэлэлцэх ёстй зүйлээ хэлэлцээд, залруулаад засаад явах хэрэгтэй. 

Өргөн барьсан төсвийн тодотгол бол сайн төсөв гэж би бодож байна. Цалин тэтгэвэртэй холбоотой асуудлыг түлхүү оруулж ирсэн байна. Нэг сая орчим иргэнд 1 их наяд төгрөгөөр хэмжигдэх хэмжээний санхүүгийн боломжийг өөрсдөд нь олгоё гэсэн байна шүү дээ. Үүнийг буруу гэж бодож байгаа бол засаж, залруулах хэрэгтэй. Гадна талд сууж бойкот хийснээр асуудал шийдэгдэхгүй. Үүнийг би төсвийн бойкот гэж харахгүй байгаа. Эрх мэдлийн бойкот гэж харж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна