УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Одоогоор УИХ-ын чуулганы танхимд 54 гишүүн ирсэн буюу ирц 44.4 хувьтай байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаандаа оролцох ёстойг сануулж нэр дуудлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнгөрсөн Пүрэв гаригт зарлан, Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай Ерөнхий сайдын саналыг сонсох байсан ч ирц бүрдэхгүйн улмаас хойшилсон. Өнөөдөр уг асуудлыг хэлэлцэхээр байгаа ч мөн л ирц бүрдэхгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна