Л.Энх-Амгалан: Худал мэдээлэл тараасан гэж батлагдвал би уучлалт гуйхад бэлэн байна

Г.Анар-Эрдэнэ
57 минутын өмнө

УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байгаа. Эрх баригч намын зарим гишүүн Боловсролын сайд Л.Энх-Амгаланг уучлалт гуйвал чуулганы ирцэд бүртгүүлж, хуралдаандаа суухаа илэрхийлсэн. 

Түүнээс энэ талаар тодруулахад "Яагаад ард түмний эрх ашгаар барьцаалж байгааг ойлгохгүй байна. Бид УИХ-ын гишүүн болохдоо ард түмний эрх ашгийг дээдэлнэ гэж тангараг өргөдөг. Бид энэ тангарагтаа үнэнч байх хэрэгтэй. Нэг нэгэнтэйгээ хэрэлддэг зан тийм ч шинэ биш, байж л байсан. Хэрвээ худал мэдээлэл тараагаад, хүн гүтгэсэн гэдэг нь батлагдах юм бол би өөрийн биеэр уучлалт гуйхад бэлэн байна.

Өөрийн чинь хийсэн мэдэгдэл хуулийн шаардлага хангасан уу гэдэг асуултууд ирсэн. Тайлбар хийгээрэй гэхэд нь би тайлбарласан. АТГ, ЦЕГ-аас файлууд хэзээ, яаж, ямар хаяг руу алдагдсан гэдгийг тогтоодог системүүд байгаа. Би хууль хяналтын байгууллагуудад шилжүүлчихсан, хариугаа хүлээж байна. Одоо бүгдээрээ явган хэрүүлээ больцгооё" гэлээ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна