"Нарантуул" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ


Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор Баялаг ундраа төвийн хойно  цахилгаан барааны павьлион шатсан дуудлага  өчигдөр 12:53 цагт ирсэн байна.  Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраажээ.

Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна