ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшиж байсан газруудын эрхийг цуцална


Өнгөрөгч тавдугаар сард ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн  эзэмшиж байсан Нийслэлийн төв талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн болон авто зогсоолын газрын эзэмших эрхийг цуцалсан билээ.  Тэгвэл  үргэлжлүүлэн түүний эзэмшлийн хэд хэдэн газрыг  Нийслэлээс цуцлахаар болжээ. Тодруулбал,  ”Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДБЭТ-ын арын талбай гээд олон газар олгогдсон байгаа учраас энэ асуудлыг шат дараатайгаар цэгцэлж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч эрхийг нь хүчингүй болгохоор төлөвлөж байгаа ажээ. Эдгээр газрыг Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглах юм байна.

Эндээс харвал тэрбээр нийслэлийн хамаг  цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий газрыг өөрийн харъяа банкныхаа мэдэлд авч эзэмшиж байжээ.

Харин нийтийн эзэмшлийн энэ ногоон байгууламжуудыг эзэмших эрхийг хэн түүнд олгов гэдэг нь Д.Эрдэнэбилэгээс илүү анхаарал татах асуудал. Нийтийн эзэмшлийн  газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн ингэж бусдад эзэмшүүлэх нь цаанаа эрх ашгийн зөрчил,  тохиролцоо байх магадлалтай юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна