Танилц: НАМЭХ-ны шинэ удирдлагууд

Өнгөрсөн лолоо хоногт МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII их хурлаа хийж, Ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг сонгосон. НАМЭХ-ны ээлжит VII чуулганаараа холбооны дүрмийн өөрчлөлтийн дагуу Бага хуралтай, Бага хурал нь  125 гишүүнтэй хуралдаж шийдвэр гаргаж байхаар болжээ.  Түүнчлэн  анхдугаар Бага хурал нь энэ сарын 18-ны орой хуралдаж Удирдах Зөвлөлийн гишүүд, Дэд Ерөнхийлөгчдөө  сонгожээ. НАМЭХ-ны Удирдах Зөвлөл 39 гишүүнтэй ажиллах бөгөөд харин  9 Дэд Ерөнхийлөгчтэй байх аж.  Анхдугаар Бага хурлаар сонгогдсон НАМЭХ-ны 9 Дэд Ерөнхийлөгчийг танилцуулж байна.  

Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг 

 

 Нийслэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны салбарын захирал  Л.Амгалан 

 Олон нийт төрийн бус байгууллагын түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа 

 Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг

 Хүний нөөц, сургалт судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сэтгэл судлалын доктор Ц.Нацагдолгор  

 Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг 

 

 

Эдийн засаг, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МУИС-ийн санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам  

 Орон нутгийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч асан  С.Оюунбилэг  

 Хэвлэл мэдээлэл, цахим бодлого хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын хэвлэл мэдээлллийн газрын дарга А.Энхзул  

 нар сонгогдлоо.

Түүнчлэн  эрх баригч намын эмэгтэйчүүдийн холбоо дэргэдээ Бодлогын зөвлөлтэй ажиллахаар тогтсон байна. Тус Бодлогын Зөвлөлийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүлэх бөгөөд гишүүдэд Дэд сайд Х.Булгантуяа,Л.Бямбасүрэн, Б.Батцэцэг тэргүүтэй дэд сайдууд ажиллах юм байна. 

Сэтгэгдэл (2)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.21
49.0.137.6
456799

Нам бараадаж , төрөөс яс горьдсон авгай нар.....

2019.10.21
39.155.185.10
bi chin

muugui, sain baina shalchgar saraa avgai!