Монголд гадаадын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна


Монгол Улсад гадаадын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 8.9 мянга нь эрэгтэй, 800 нь эмэгтэй байгаа юм.

Тэдний дийлэнх нь буюу 67.7 хувь нь БНХАУ-ын иргэн байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, долоо орчим мянган иргэн байгаа аж.

Тэгвэл 5.4 хувь нь Австрали, гурван хувь нь ОХУ, 2.6 хувь нь БНСВУ-ын, 2.4 хувь нь АНУ-ын, 2.2 хувь нь Өмнөд Африк улсын, 1.8 хувь нь Канад улсын, 1.8 хувь нь Филиппин улсын, 1.5 хувь нь Их британи улсын, 9.6 хувь нь бусад улсын харьяат байна.

Тэдний хамгийн их нь уул уурхай, олборлолтын салбарт ажилладаг бол бусад нь барилга, худалдаа, үйлчилгээ, тээврийн салбарт ажиллаж байгааг Үндэсний статистикийн хороо хагас жилийн тайланд дурджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна