Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ


 

“Буянт-Ухаа 2” түрээсийн 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл үргэлжилж байна

НОСК нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулахаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-нг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахимаар бүртгэж байгаа юм.  

Өчигдрийн байдлаар бүтгэлд нийт 150 гаруй мянган хүн хандаж 14.500 иргэн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулаад байна.

Иргэд цахим бүртгэлд хамрагдахдаа:

Зөвхөн суурин компьютероор бүртгүүлнэ,
Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ,
Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө,
Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоогоор бөглөж, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт мөн зөвхөн үсгээр бичнэ,
Иргэн та зөвхөн нэг л удаа бүртгүүлэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийнэ үү,
Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болохыг анхаарна уу,
Цахим бүртгэлд иргэдийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр бүртгэж байна

 

 

Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой бөгөөд хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм,

-Мөн өмнө нь нислэлийн Захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаарыг харгалзахгүй бөгөөд дахин цахимаар бүртгүүлэх шаардлагатайг анхааруулж байна,

-Та өмнө нь Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-мэйль хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-мэйль хаяг руу сэргээлгэн авах боломжтой.

-Хэрэв та и-мэйль хаяг болон нууц үгээ аль алиныг мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний “Мишээл” салбарт хандан сэргээлгэн авах боломжтой.

Цахим бүртгэлд иргэдийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр бүртгэж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна