“УБЦТС” ТӨХК-нд томилогдох гэж байсан Ц.Батсүрэнг ашиг сонирхлын зөрчилтэй гэжээ

17 цаг 34 минутын өмнө

 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 600 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянасан гэж АТГ-аас мэдээлэв.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 758 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авсан. Үүнээс 600 (өмнөх сарын үлдэгдэл орсон)  нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний албаны ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц. Батсүрэнг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзжээ. Одоогоор 158 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна