Бүх нийтийн амралтын хоёр өдөртэй холбогдуулан ажлын өдөрт өөрчлөлт орохгүй

2019 оны 11 сарын 22

Ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 26, 27-нд бүх нийтээрээ амарна. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар ажлын өдрийг шилжүүлэх тухай асуудал яригдаагүй бөгөөд бүх нийтийн амралтын хоёр өдөртэй холбогдуулан ажлын өдөрт өөрчлөлт орохгүй хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг дээрх тайлбарыг өгсөн байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-нд тэмдэглэхээр 2012 онд хуульчилсан. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н энэ жил арваннэгдүгээр сарын 27-нд эхэлж байгаа юм. Энэ жил Бүгд Найрамдах Улс тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохиож байна.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 22
124.158.88.8
kk

шинэ ЖИЛ ЦАГААН САРААР НААДМААР БАС АЖИЛЫН ӨДРҮҮДИЙГ БАС ШИЛЖҮҮЛЖ ЗАВААРМААРГҮЙ БНААА