Ж.Батзандан: Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, "100 сая төгрөг хятадуудаар өгүүлье” гэж ярьсан


УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсаас Хөх хотод суугаа консул асан Д.Мөнх-Эрдэнийн Улаанбал нэвтрүүлгийн үеэр ярьсан ярианд тайлбар хийлээ. Мөн цаг үеийн бусад асуудлаар тэрээр хариулт өгөв.  
 
Тэрээр, “Иргэдийнхээ асуултанд нээлттэй байх нь чухал гэж боддог. Ургийн модоо тайлбарлаарай гэсэн. Ямар том ургийн модтой болохоо тайлбарлана. Улаанбал нэвтрүүлэг жоохон төлөвшөөтхөг. Шодойхүүг том болохоор нь орно. Оффшорын хуулийг өргөн барьсан нь шудрага гэж харж байгаа. Сүхбаатарын талбайг хулгайч Манангаас салгаж авсан нь шудрага гэж бодож байгаа. Манангийнхны шээс нь гоожиж байгаа. Учир нь монголчууд ялж байгаа. Манан монголчууд хоёрын хооронд том ялгаа философи байгаа. Монголынхоо төлөө над шиг попроочээ гэж хэлье. Сарын өмнө би дипломат албаны хулгайг илрүүлсэн. Удахгүй бүгдийг нь ил болгоно. Монголын МАНАН-аас салгах нь шудрага ёс гэж үзэж байна. 
Мөнх-эрдэнэ танилцсан түүхийг та бүхэндээ ярьж өгье.
 
2013, 2014 онд тээврийн хэрэгтэй хоёр нөхөр намайг УИХ гишүүн байхад уйлаад ирсэн. Гишүүнээ авраачээ. Монголын төмөр замд хулхи бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэгдчихсэн, шоронд явах гэж байсан хүн. Мөн нэг найзыгаа төмөр сандлаар цохиод цус нөжтэй нь холиод цагдаад эрүүгийн хэрэг үүсгэгдчихсэн байсан. Тун удахгүй энэ хүн Ц.Элбэгдоржийн ивээлд орж, Хөх хотын консулаар явсан юм. Ц.Элбэгдорж ямар ч боловсролгүй хоёр хүнийг консулаар томилсон юм. Нэг нь Санфранциско хотын консул Галбадрах гэж залуу бий. УИХ-ын дарга З.Энхболдын нэрийг ашиглаж хүнээс олон зуун сая төгрөг дээрэмдэж, луйвардаад шоронд орох гэж байхад нь Ц.Элбэгдорж Галбадрахыг Санфранциско хотын консулаар томилж явуулсан. Хоёр дахь хүн нь энэ Д.Мөнх-Эрдэнэ.  Ямар ч боловсролгүй, мэдлэггүй, хулхи нөхөр. Ардчилсан намын тэр үеийн гишүүд бүгд гайхаж байсан. Ардчилсан намын залуучууд эвэртэй туулай үзсэн хүн шиг гайхаж байсан. Дипломат алба гэдэг чинь боловсролтой хүмүүсийн явдаг алба юм. Мөнх-Эрдэнэ, Галбадрах шиг ямар ч боловсролгүй, бараг 8-р ангиа бүрэн төгсөж чадаагүй, хэл улгүй хүмүүсийн явдаг ажил бишээ. Үүнд нь Ардчилсан намын залуу гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Мөнх-Эрдэнэтэй танилцсан түүх гэвэл энэ. Ганбат гэж хууль зүйн байнгын хорооны дарга байсныг та бүхэн таних байх. Тухайн үед “бетон” Ганбаа гэж монголчууд хэлдэг байсан. Бетон Ганбаа намайг шоронд явуулах гээд байнаа гишүүнээ. Та хэлж өгөөчээ гэж. Мөнх-Эрдэнэ миний өрөөнд уйлах нь холгүй амьтан орж ирж байсныг би санаж байна. Би Өргөдлийн байнгын хорооны дарга байсан хүний хувьд Мөнх-Эрдэнийн асуудлаар тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Бетон Ганбаа гэдэг хүнтэй уулзаж “Та хүн битгий хэлмэгдүүлээрэй, ийм өргөдөл ирлээ. Энэ өргөдлийг таньд шилжүүлж байнаа” гэж хэлээд өгч байсан. Ийм л түүхтэй бидний танилцсан түүх. Сүүлд Хөх хотын консулаар Ц.Элбэгдорж томилж явуулсан. Зорилго нь юу байсан гээч. Зорилго нь дипломат албанд боловсролгүй, хүмүүжилгүй хүмүүсийг оруулж хар тамхиныхаа наймааг, хууль бус юм хийлгэх гэж Ц.Элбэгдорж явуулж эхэлсэн юм. Ардчилсан намд Мөнх-Эрдэнээс илүү боловсролтой мянга мянган залуучууд байгаа. 
 
Энэ хүн Улаанбал нэвтрүүлгээр орж Ц.Элбэгдорж, Б.Хурц, МАНАН-ийн захиалгаар их олон зүйл ярьж байна. Би хариулт өгье.
 
Батзандан хятадаас хөрөнгө оруулалт татаад ирээрэй, хятадын компаниудыг надтай уулзуулж намайг дэмжүүлээрэй гэж хэлсэн гэсэн. 
 
Би Монгол улсын гадаад албанд дипломат албанд ажиллаж байгаа бүх элчин сайдуудад нэг л зүйлийг захидаг. “Монгол улс руугаа хөрөнгө оруулалт татаарай. Гадны хөрөнгө оруулагчийг монголдоо авч ирээрэй. Миний тойрог дээр хөрөнгө оруулалт хийлгүүлж, туслаарай” гэж л би захидаг. Д.Мөнх-Эрдэнэ гуай андуурсан байна. Өөрийнхөө боловсролын түвшинд ойлгосон байна. Консулын ажлаасаа сая хөөгдөж ирсэн нөхөр. Үүнийг би туйлын зөв гэж харж байгаа. Мөнх-Эрдэнэ, Галбадрах шиг нөхдүүд Монголын төрд 1 см ойртож болохгүй ээ. Зүгээр л гэмт хэрэгтэн. 
 
Батзандан шудрага бус хүн учраас Эрдэнэтийн 49%-ийг Б.Хурцаас авна гэж тэмцээд байнаа, Батзандан гэдэг хүн их шудрага бус хүн учраас оффшорын хуулийг санаачиллаа, Багануурыг хятуудтай гэрээ байгуулах гэж байхад нь зогсоолоо гэсэн.
 
Батзандан шударга, шудрага бусын тухай ойлголттой хүн. Мөнх-Эрдэнээр хичээл заалгахгүй. Үүнийг би хатуу хэлье. Мөн Мөнх-Эрдэнэ гэдэг нөхөр энэ оны гуравдугаар сард манай зөвлөх Амарсайхан гэдэг хүн рүү яриад “Өөрт чинь 20 сая, гишүүнд 100 сая төгрөг хятадуудаар өгүүлье” гэж ярьсан байгаа юм. Энэ нь өөрөө гэмт хэрэг. Консул хүн хятадаас мөнгө авч УИХ-ын гишүүнд өгүүлэх гэж байгаа бол энэ нь гэмт хэрэг. Энэ хэргийг нь миний бие шалгуулахаар Авлигатай тэмцэх газар өнөөдөр албан ёсоор шилжүүлж байна” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна