Кёкүшюүзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нарын хилээр гарах эрхийг хязгаарлахаар болжээ

2020 оны 02 сарын 12

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нарын хилээр гарах эрхийг хязгаарлахаар болжээ.

Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байсан юм.

Тодруулбал, Кёкүшюүзан Д.Батбаяр өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд найман га, түүний нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд таван га газар, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авчээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүхээс  таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болсон талаар Засгийн газрын мэдээ сонинд мэдээлжээ.


 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 15
202.9.46.190
иргэн

Ижилхэн 2 залилагч,луйварчин болчихжээ, хайран сайхан хүүхнийг энэ мангар хар дөрвөд ялтан болголоо,цаашдаа яаж баллах болоо.зүгээр л дуулаад явсан бол болох байлаа,гайтай хар дөрвөдөд алуулахнээ.

2020 оны 02 сарын 12
192.82.68.241
зочин

иим их газар авч наимаалах бодлого мон жириин ардад олдоггуи газрииг ямар аргаар хэнд хахуул огч авсанииг тогтоо бид эрх тэгш амьрах естои ном журмаараа уульд тохируулж бизнессээ хии хууль монгол улсад баигаа хэрэгжиж баидагииг сануул ямар ч боловсорлгуи монго л бодох юм даа

2020 оны 02 сарын 12
103.9.90.50
зүрх үхмээр!

за даа энэ улсад юм хийх хэцүү байх хэцүү. күэ мөн хэцүү еэ! орон сууцны хороолол барих гэж байгаа бол төрийн байгууллагадаа хандаад газраа аваад барьчихдаг нэгдсэн бодлоготой, хүнд сурталгүй байсансан бол компаниуд юу л гэж хулгай хийж байгаа аятай айж ичээд, авилга өгөөд явахав дээ. улсаас зааж өгсөн газарт нь санаа амар барилгаа бариаад.. үнэ өртөг нь ч хямд байх байсан биз.. гэтэл хамгийн аймаар нь үндэсний хэдэн компаниуд яаж ийгээд ажлаа явуулаад дээшээ гараад ирэхээр нь дээр байгаа хэдэн нөхдүүд татаж унагаад бизнесийг нь булааж аваад дампууруулдагийг л ойлгохгүй юм! цаашдаа яахав!?