АНУ-ын ашгийн төлөө бус байгууллага Хятад улсад 1.8 сая амны хаалт хандивлав

2020 оны 02 сарын 12

АНУ-ын ашгийн төлөө бус Мэдшэйр байгууллага Хятад улсад дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусийн эсрэг тасралтгүй тэмцэх зорилгоор 1.8 сая амны хаалт, 80 000 вирусээс тусгаарлах халадыг Хятад руу илгээхээр болжээ. Тус байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Чарльз Реддинг "Хятад хүмүүсийг энэ өвчинтэй тэмцэхэд бид чадах бүхнээрээ туслах болно. Гэхдээ би үүнийг дангаараа хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна" гэж хэллээ. Тэрээр Атланта, Жоржиа мужийн Сан Леандро дахь агуулахдаа Хятад дахь эмнэлэг, эмнэлгийн ажилчдад нэн шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгслийн хандивын нээлтийг зохион байгуулсан байна.

Мөн Реддинг "Хятадад дөрвөн жил амьдарсан бөгөөд коронавирусын дэгдэлт дэлхийн хаана ч тохиолдож болзошгүй. Энэ бол дэлхийн хэмжээнд нөлөөлж чадахуйц дэлхийн асуудал" гэж нэмж хэлэв.

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: Xinhua

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.