Ил задгай газраас сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа

2020 оны 02 сарын 12

МХЕГ-аас сүү, сүүн бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалж буй газарт шалгалт хийхэд:

• Мал амьтны гарал үүслийн гэрчилгээ байхгүй
• Худалдагч нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй
• Бүтээгдэхүүнийг шинжилгээнд дутуу хамруулсан
• Зориулалтын бус газар /аж ахуйн нэгж байгууллагын үүдэн хэсэг/-т худалдаа үйлчилгээ эрхэлж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Иймд иргэд та бүгдийг ил задгай газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.