16 байгууллагын 633 ажилтан нийслэлийн зам, талбайн цасыг цэвэрлэж байна

Х.Есү
2021/01/25

Өмнөх  орой 21:00 цагаас эхлэн нийслэлд орсон цасыг өнөөдөр  өглөө замын хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө цэвэрлэж, давс бодис цацан, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.  

Зам талбайн цэвэрлэгээний нийт 16 байгууллагын 633 ажилтан, 100 гаруй техник  хэрэгслээр  өнөөдөр  өглөөний 05:00 цагаас эхлэн хотын  гол болон  алслагдсан зам, гэр  хорооллын дундын замуудад давс,  бодис цацан  аюулгүй болгож байна.  

 НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна