АН-ын 100 сая  аж ахуй нэгжүүдийг авлигын сүлжээнд хөтлөв үү?

2020 оны 02 сарын 13

УИХ-ын 2020 оны  сонгуульд АН-ынхан 100 сая төгрөгөө төлснийг нэр дэвшүүлэхээр ил тод зарласан нь нийтийн дургүйцлийг  төрүүлээд байна. Намын даргынх нь энэ дарамт Монголын төрийг авлигачдаар дүүргэж, ашиг сонирхлын зөрчлийг гүнзгийрүүлж,цаашид хууль мэт үйлчлэх вий.  Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр  ажлаа өгч буйгаа мэдэгдэж  АН-ын дарга С.Эрдэнийн Ахлах зөвлөхөөр ажиллах болсноо мэдээлсэн. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших бэлтгэл ажилдаа ийнхүү орж байгаа гэх.  Уг нь З.Энхболд улс төрийн албан тушаалтан тул ажлаа өгөлгүйгээр сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй. Гэхдээ АН-ын сонгуулийн штабыг бүхэлд нь "далдаас" удирдахыг  чухалчлав.  Одоогийн байдлаар АН-аас ирэх сонгуульд нэр дэвших мөрөөдөлтэй “мөнгөнөөс өөр эрдэм чадалгүй” горилогчид 100 саяын дэнчингээ өгчээ. Түүний хэлснээр  АН-ын 100 сая төгрөгийг хувь хүнээс 1 сая төгрөг, аж ахуй нэгжээс 10 сая төгрөг авах зарчмаар бүрдүүлжээ. 


Тэгвэл АН-аас нэр дэвших 1 нэр дэвшигчид 7 аж ахуй нэгж тус бүртээ 10 сая төгрөг өгнө гэж тооцоход 100 гаруй хүний ард 800 орчим аж ахуй нэгжийг С.Эрдэнэ дарга болон түүний гар хөлүүд авлигалын сүлжээний бизнес рүү хөтөлж байна гэсэн үг. Мэдээж АН-ын нэр дэвшигч нарт 10 сая төгрөг зүгээр ав гээд өгөх бизнес эрхлэгчид байхгүй. Харин тэдний хамаарал бүхий аж ахуй нэгжүүд болоод тэднээр дамжиж компанийнхаа санхүүжилтийг өсгөсөн хэсэг бүлэг нөхөд л хандив өгнө. Эцэст нь тэр компаниуддаа ашиг хүртээх зарчим үйлчилнэ гэх хардлага төрүүлж байна.


Өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр ч З.Энхболд дэнчин, хандивын цаана нуугдаж буй далд санаа зорилгоо илчилчихлээ. “Бид төрд гараад эдийн засаг сайжирвал хандив өгсөн аж ахуй нэгжүүдэд бүгдээрэнд нь хүртээлтэй” гэснээс илэрхий харагдана. Ардчилсан намынханд хамтаараа хариуцлага хүлээх чадвар сул. Улсыг удирдах эрх мэдэл, эрх ашгийнхаа далбаанд цуг намирчихаад эцэст нь эх орноо  орхин зугтацгаасан түүх арвинтай. АН-ын гишүүнээс Монгол Улсын төрийн тэргүүний суудалд бүтэн 8 жил тухалсан Ц.Элбэгдорж, Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өдгөө эх орноосоо албан бусаар “дүрвэчихээд” байгаа нь  тод жишээ.    Ер нь тэгээд ирэх сонгуульд АН-аас мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, лидер улс төрчдийг  хүлээж, найдах хэрэггүй биз дээ. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 15
202.126.89.114
Махбал

Эд нарын яриа, ажил хэрэг байнга зөрж байдаг нь гол шинж,чанар юм шиг санагддаг.