Монголын хөл бөмбөгийн баг анх удаа AFC CUP-ийн хэсгийн шатанд тоглоно

С.Гандэлгэр
2021/01/28

Монголын Үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220” баг Монгол улсаа төлөөлөн Азийн хөл бөмбөгийн холбооны “AFC Cup”-ийн хэсгийн шатанд тоглохоор боллоо. 

“Атлетик 220” баг өнгөрсөн оны есдүгээр сард Монголын хөл бөмбөгийн хамгийн том нэр хүндтэй тэмцээн болох “Үндэсний дээд лиг”-ийн аваргын цомыг анх удаа хүртэж Монгол Улсыг төлөөлөн “AFC Cup”-д оролцох эрхээ авсан билээ. 

Тэгвэл “AFC Cup”-ийн хэсгийн шатны сугалаа өчигдөр явагдаж “Атлетик 220” баг “J” хэсэгт оноолт таарчээ. Өмнө тус тэмцээний хэсгийн шатанд Монголын хөл бөмбөгийн баг оролцож байгаагүй бөгөөд түүхэндээ анх удаагаа хэсгийн шатанд шалгаран тоглох гэж буй нь том амжилт юм. "Атлетик 220" клуб “AFC CUP”-ийн урьдчилсан шатанд Макао болон БНАСАУ-ын багтай учраа тааран тоглох хуваарьтай байсан. Харин өрсөлдөгч багууд тэмцээнд оролцох боломжгүй болсноор “Атлетик 220” хэсгийн шатанд шууд шалгарсан байна. 

“Атлетик 220” Клуб Тайванийн "Tainan City", Хонконгийн "Eastern Long Lions" болон "Lee Man" клубүүдтэй оноолт таарчээ. "J" хэсгийн тоглолтууд тавдугаар сарын 14-20-ны хооронд болох юм.

С.ГАНДЭЛГЭР



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна