Увс аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа


Увс аймгийн Зүүнхангай суман дахь коронавирусийн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. 

Тус аймгийн Шуурхай штабаас Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн хяналт, тусгаарлалтын дэглэмийг хангуулж, тусгаарлан ажиглалтын хугацаанд дахин коронавирусийн халдварын шинжилгээг авч ажиллана хэмээн мэдээллээ. 

Одоогийн байдлаар тус аймагт хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхойгүй хугацаагаар тогтоосон бөгөөд энэ хугацаанд хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл 09-21:00 цаг хүртэл ажиллана. Харин бусад үйл ажиллагааг хориглон, архи, согтууруулах ундаа худалдахгүй байгаа билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна