Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ

2020 оны 02 сарын 19

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Б өнгөрсөн шөнө мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ

Ойрын эх сурвалжийн мэдээллээр өчигдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга, талийгаач Б, тус газрын мэргэжилтэн /эмэгтэй/ Б нар өчигдөр 21.00 цагийн үед аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн өрөөнд уулзахаар очсон  байна.

Улмаар архи ууцгааж, талийгаач Б орсон цагаас 2 цаг гаруйн дараа буюу 00.00 цагийн үед Засаг даргын өрөөнөөс гарсан гэнэ. Энэ үед талийгаач Б согтсон байдалтай байсан бөгөөд ГБХЗХГ-ын мэргэжилтэн эрэгтэй ирж, гэрт хүргэж өгөхөөр авч явжээ. Тухайн үед талийгаач Б машинд унтаад байхаар нь үлдээгээд 04.00 цагийн үед гарч харахад нас барсан байсан хэмээн ГБХЗХГ-ын мэргэжилтэн мэдүүлсэн байна.

 Энэ талаар  ЦЕГ-аас  албан ёсны мэдээлэл өгсөн юм. Тодруулбал  2020.02.19-ний 04:00 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд  эмэгтэй хүн машиндаа нас барсан байна гэх  дуудлага мэдээлэл  иржээ. Цагдаагийн байгууллага талийгаачийг  30 настай, эмэгтэй Б болохыг тогтоож шалгалтын ажиллагаа явуулж байна. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээний  төвд  задлан шинжилгээнд  шилжүүлсэн гэсэн юм. 

 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (11)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 24
66.181.183.140
монгол

хайран сайхан охин,ээж,хүний хань..тэр хүний цаана хичнээн хүн байгааг мэдэх үү.дарга ,түшмэдүүдээ.

2020 оны 02 сарын 21
103.57.92.111
Зочин

Таарамжгүй хүнтэйгээ 2 цаг уулзах шалтгаан нь юу байв. Дарамт байлаа ч удах шалтгаан нь архи юу гээд олон асуулт байна. 2 цаг дарамтлаад архи өгсөн. Тэр мэргэжилтэн гээд байгаа хүн нь бас ноостой байна. Нөхрийн дуудаж хүлээлгэж өгч болно ш дээ

2020 оны 02 сарын 20
203.91.118.180
Зочин

Төрийн албаны байранд архидаж байдаг ямар хүмүүс бэ Нөгөө сахилга хариуцлага хаана байна аа

2020 оны 02 сарын 19
103.212.117.226
Zochin

Архинаас

2020 оны 02 сарын 19
66.181.190.78
В

Нөхөр сүүдрийг нь дуудаад гэрт нь оруулж өгдөггүй юм уу?\n

2020 оны 02 сарын 19
64.119.24.174
Зочин

Засаг дарга өрөөндөө 2 цаг юу хийсэн байж болох вэ. Архи уулГана цааш нь...

2020 оны 02 сарын 19
202.21.108.62
Yu hutsaad bgan

Eroosoo oilgosongui

Би(202.21.107.10)
2020 оны 02 сарын 22

Гэрт нь оруулаад өгчихгүй дээ.\n.

Zochin(64.119.18.105)
2020 оны 02 сарын 20

Sogtuu bhad ni mashind uldeegeed yavsan ni unen bol uvul.n har huitend sogtuu hun mashind uldeegeed yavdag ter mergejilten yamar hariutslagagui yum be.

Zochin(202.55.188.85)
2020 оны 02 сарын 19

Zasag dargad yamar ch hamaagui ain, hutsna biz. 22 tsagt 2 emegtei ajiltan arhi uuh geel aimgiin zasag dargiin oroond ochloo yu

Хөор(202.21.108.132)
2020 оны 02 сарын 19

Харин тийм. Эмэгтэй Б үлдэж эрэгтэй Б явсан юм биш үү