Кристиан Роналдог хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр шалгаж байна


Италид “Covid-19” халдварын шинэ тохиолдол өдөрт хэдэн зуугаас хэдэн мянгаараа нэмэгдэж буй. Тэгвэл алдарт хөлбөмбөгч Кристиан Роналдо цар тахлын үеэр найз бүсгүйнхээ төрсөн өдрийг тэмдэглэж, хөл хорины дэглэмийг зөрчжээ. Тодруулбал Италийн баруун хойд хэсгийн Пьемонтоос хил залгаа Валле-д’Аоста нутагт зорчиж, “Covid-19” цар тахлын халдвар тархахаас сэргийлэх хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэмээн шалгагдаж байна. Роналдогийн найз бүсгүй Жеоржина Родригуэз уулын бэлд орших цанын баазад төрсөн өдрөө тэмдэглэсэн зургаа олон нийтийн сүлжээнд тавьснаас үүдэн уг хэрэг үүсчээ. Мөн зарим Роналдо гэр бүлийнхээ хамтаар Туринд буцаж ирэхийнхээ өмнө цанын баазын зочид буудалд хоноглосон аж. Хэрэв хосууд хөл хорионы дэглэм зөрчсөн нь нотлогдвол торгуулах хуультай.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна