Шүүхээс яруу найрагч Б.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо


Яруу найрагч Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо.

Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөх ажлын тав хоногийн  завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хоёрдугаар сарын 8-ны 11:00 цаг хүртэл завсарлалаа. 

Б.Галсансүхийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амийг хохироосон хэмээн шүүхээс үзэж байгаа аж. 

Хэргийг эргэн сануулахад, 2020 оны зургаадугаар сарын 20-ны 02.00 цагийн орчимд Хан-Уул дүүргйн 14 дүгээр хорооны нутаг Төв аймгаас Улаанбаатар хот руу явах замд Тоёота Ланд-200 маркийн автомашин онхолдсон юм. Осол гарах тухайн тус машиныг яруу найрагч Б.Галсансүх жолоодож явсан бөгөөд тус хэрэгт буруутгагдаж байгаа болно. Ослын улмаас ТВ4 телевизийн сэтгүүлч Г.Батхүү болон зураглаач Д.Дөлгөөн нар харамсалтайгаар амиа алдсан билээ. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна